Өнөөдөр 319.255 ширхэг хувьцаа арилжив
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр
наймдугаар сарын 26-нд Монголын Хөрөнгийн биржид I, II, III ангиллын
21 ХК-ийн 66.2 сая төгрөгийн үнийн дүн бүхий 319.255 ширхэг хувьцаа арилжив. Энэ өдөр 8 ХК-ийн
хувьцааны ханш өсөж, 11 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн
хувьцааны ханш тогтвортой байлаа.
Үүнээс "Могойн гол" болон
"УБ-Бүк" ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй
байсан бол "Хөх ган” болон "Ард Даатгал" ХК-ийн
хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 1.01 хувиар буурч,
19324.57 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.480.099.502.096.70
төгрөг боллоо. Арилжааны
дэлгэрэнгүй мэдээллийг Энд
дарж үзнэ үү.