Зарим суманд хадлан бэлтгэх ажил жигдрээгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-08-23 16:48:38

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн хэмжээнд 61.6 мянган тонн хадлан бэлтгэхээс одоогийн байдлаар 2225 тонн хадлан бэлтгэсэн аж. Мөн  4000 тонн гар тэжээл бэлтгэхээс 180 тонныг бэлтгэсэн байна.

Энэ жил хур бороо элбэг байсан учраас хадлангийн гол бүс нутаг болох Булган, Алтай, Буянт суманд өвсний гарц сайн, хадлан бэлтгэл 80-90 орчим хувьтай гэнэ.

Харин Эрдэнэбүрэн, Мянгад, Дөргөн суманд хадлан бэлтгэх ажил хараахан жигдрээгүй байна. Тус сумдын хадлангийн бүс нутгийн тодорхой хэсэг устай байгаагаас шалтгаалан хадлан авч эхлээгүй аж. Хэдийгээр хадлангийн талбайн зарим хэсэг устай байгаа ч наймдугаар сарын 27-ны өдрөөс есдүгээр сарын сүүлийн долоон хоног хүртэл хадлан, тэжээл бэлтгэнэ гэж иргэд ярьж байлаа.

Аймгийн хэмжээнд намрын ургац хураалт, хадлан, тэжээл бэлтгэх ажилд 280 гаруй бага, дунд оврын трактор, тоног төхөөрөмж ашиглаж байна гэж албаныхан мэдээллээ.

Өнгөрсөн 2018 онд Ховд аймгийн хэмжээнд 71.7 мянган тонн хадлан, 2.5 тонн тэжээл, 6.4 тонн хужир шүү бэлтгэж байжээ.

   

Холбоотой мэдээ