Төсвийн 80.9 хувийг татварын орлого бүрдүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-08-23 15:07:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний статистикийн хороо /ҮСХ/ -ноос мэдээлснээр Улсын нэгдсэн төсвийн орлогын 80.9 хувийг татварын орлого бүрдүүлж байна.

Харин 8.2 хувийг татварын бус орлого, 10.5 хувийг ирээдүйн өв сангийн орлого, 0.5 хувийг Тогтворжуулалтын сангийн орлого тус тус эзэлж байна. Татварын нийт орлого энэ оны эхний 7 сарын байдлаар 5.5 их наяд төгрөг болоод буйг Үндэсний статистикийн хорооноос мэдээлж байна.

Холбоотой мэдээ