“SK Telecom”-ын 5G сүлжээг ашиглагчдын тоо 1 сая давжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2019-08-23 14:15:21

СӨҮЛ. /TASS/. Өмнөд Солонгосын гар утасны оператор “SK Telecom” компани 5G сүлжээ хэрэглэгчдийнх нь тоо 1 саяас давсан дэлхийн анхны компани боллоо гэж телевизийн Уай-ти-эн суваг мэдээлжээ.


“SK Telecom” компанийн гүйцэтгэх захирал Ю Ён Саны мэдээлснээр, 5G сүлжээ хэрэглэгчдийн тоо энэ долоо хоногийн эхээр 880 мянга байсан бөгөөд тус компани мягмар гарагт “Samsung Galaxy Note 10” загварын шинэ ухаалаг гар утасны урьдчилсан захиалгыг авч эхэлснээс ердөө хоёрхон хоногийн дотор 200 мянгаар нэмэгдсэн байна.


“Samsung”-ийн шинэ ухаалаг утасны худалдаа Өмнөд Солонгос болон дэлхийн 70 оронд өнөөдөр эхэлж байгаа юм.


Холбоотой мэдээ