ХАА-н машин угсрах үйлдвэр байгуулах төслийг тохиролцов
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Хөдөө аж ахуй, хөдөө тосгодын яамны удирдлага манай улсад айлчилж, хоёр орны ХАА-н яам хоорондын Зөвлөлдөх ажлын хэсгийн хуралдаан боллоо.
Хуралдаанаар Ажлын хэсгийн дарга нар Монгол, Хятадын
ХАА-н салбарын талаар товч танилцуулж, санал солилцож, дараах чиглэлээр хамтран ажиллахаар тохиров.
Үүнд:
- БНХАУ-ын “Итгэлийн сан”-гийн санхүүжилтээр
НҮБ-ын Өмнөд-өмнөдийн хамтын ажиллагааны байгууллагатай хамтран зүүн
бүсийн малыг эрүүлжүүлэх төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх,
- Мал эмнэлгийн салбарт хил дамнан халдварладаг мал, амьтан
тэдгээрийн гаралтай өвчинтэй тэмцэх, тогтмол мэдээлэл солилцдог талбар (платформ) байгуулан ажиллах,
- Монгол Улсын баруун бүсийн салаа туурайтай малын маханд
тавьсан экспортын түр хоригийг цуцлуулахад “Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн
байгууллага”-ын зөвлөмжийг баримтлан техникийн хамтын ажиллагааг эхлүүлэх,
- ХАА-н бүтээгдэхүүний худалдааг хөнгөвчлөх,
- МАА-н салбарт малын үржил, генетик нөөцийг сайжруулах
чиглэлээр хоёр орны эрдэмтдийн хамтарсан судалгааны ажлыг дэмжин ажиллах,
- Газар тариалангийн салбарт таримал, ургамлын
шинэ сорт турших, бага оврын трактор, ХАА-н машин угсрах үйлдвэрийг
Монгол Улсад байгуулах чиглэлээр техник, туслалцааны төсөл, хөтөлбөр
хэрэгжүүлэх,
- Хүнсний үйлдвэрлэлийн салбарт,
Хятадын ХААХТЯ-ны харьяа байгууллага болох “Органик хүнсний
баталгаажуулалтын төв”-тэй хамтран ажиллаж, Монголд үйлдвэрлэсэн органик
бүтээгдэхүүнийг Хятад руу экспортлох “замын зургийг” гаргах
- Цаашид салбарын боловсон
хүчнийг чадавхжуулах чиглэлээр албан хаагчдыг богино, дунд хугацааны
сургалт семинарт тогтмол хамруулахаар тохиролцов.
Хуралдааныг ХХААХҮЯ-ны Нэгдсэн бодлого, төлөвлөлтийн
газрын дарга М.Энх-Амар, БНХАУ-ын талаас ХААХТЯ-ны Гадаад хамтын
ажиллагааны газрын дарга, хатагтай Ма Хунтао нар ахлан ажиллалаа. Хуралдааны
төгсгөлд хоёр тал хэлэлцэж,
тохирсон үйл ажиллагааны хүрээнд Зөвлөлдөх ажлын хэсгийн VII хуралдааны протоколд
гарын үсэг зурж баталгаажуулав.