АНУ-ын эдийн засгийн байдал сайн байгаа гэж мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2019-08-22 15:00:54

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын эдийн засгийн байдал сайн байгаа хэдий ч Холбооны нөөцийн систем бодлогын хүүгээ бууруулах ёстой хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ.


“Манай эдийн засаг хамгийн хүчирхэг нь хэдий ч Холбооны нөөцийн системд болж байгаа зүйл тийм ч сайн биш байна. Бид бусад улсын адил бодлогын хүүгээ бууруулах хэрэгтэй” хэмээн тэрбээр мэдэгджээ.


Д.Трампын мэдэгдэж байгаагаар Холбооны нөөцийн системийн тэргүүн Жером Пауэлл бодлогын хүүг бууруулах дэлхий нийтийн чиг хандлагыг үл тоомсорлож байгаа аж.


Сүүлийн үед Д.Трамп Холбооны нөөцийн системийг шүүмжлээд байгаа бөгөөд бодлогын хүүг богино хугацаанд нэг нэгжээр бууруулахыг уриалсан байна. 

Холбоотой мэдээ