АНУ-тай нууц хэлэлцээ хийсэн гэж Н.Мадуро мэдэгджээ

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2019-08-22 09:25:51

КАРАКАС. /BBC/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаатай олон сарын турш хэлэлцээ хийсэн гэж Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро мэдэгджээ.


Дэлхийн 50 гаруй орон Н.Мадурог Венесуэлийн хууль ёсны удирдагч хэмээн хүлээн зөвшөөрөхгүй байгаагийн дунд АНУ багтаж байгаа юм. “Д.Трампын засаг захиргаатай хийж буй хэлэлцээ олон сарын турш үргэлжилж байна” гэж Н.Мадуро мягмар гарагт мэдэгдсэн байна.


Харин АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтоны мэдэгдсэнээр, Венесуэлийн талтай зөвхөн Н.Мадурог албан тушаалаа хүлээлгэн өгөх талаар хэлэлцсэн ажээ.


"АНУ-ын засаг захиргаа Венесуэлийн янз бүрийн түвшний төлөөлөгчидтэй хэлэлцээ хийсэн" гэж Д.Трамп мягмар гарагт мэдээлээд, би тэдгээр төлөөлөгчийн нэрийг дурдахыг хүсэхгүй байгаа боловч хэлэлцээ маш өндөр түвшинд үргэлжилсэн гэж тэрбээр хэлсэн байна. 

Холбоотой мэдээ