Тэжээж байсан арсландаа бариулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
yesukheitumur@montsame.gov.mn
2019-08-22 17:00:32
Yesukheitumur Tumurbaatar

ПРЕТОРИА. /CNN/. Өмнөд Африкийн Гаутенг мужийн Куллинан хотод нэгэн эр тэжээж байсан арсландаа бариулжээ.


Орон нутгийн хэвлэлүүдэд мэдээлснээр, Леон ван Билжон гэгч тэрбээр арслангийнхаа хашааг засах гэж байхдаа амиа алдсан байна. Харин хотын цагдаагийн газрын төлөөлөгч Конни Моганедигийн мэдээлснээр, өдгөө 70 настай Леон ван Билжон мягмар гарагийн үдээс хойш арслангийн торон дотор нас барсан байдалтай байжээ.


Рэмбо, Катрин, Накита гэдэг гурван арслантай байсан түүнийг “Хүн арслан” гэдгээр нь олон нийт сайн мэддэг гэж “Mahala View Lion Lodge” цахим хуудсанд гарсан мэдээнд дурдсан байна.

Холбоотой мэдээ