М.Помпео: Ираны газрын тосны нийлүүлэлтэд саад учруулахын тулд шаардлагатай бүхнийг хийнэ

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2019-08-21 19:03:55

НЬЮ-ЙОРК. /TASS/. Ираны газрын тосыг Сирид нийлүүлэхэд саад учруулахын тулд эрх баригчид шаардлагатай бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлэх бодолтой байна хэмээн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео мэдэгджээ.  


Ираны газрын тосны нийлүүлэлтийг зогсоох зорилгоор тус улсын эсрэг АНУ хязгаарлалтын арга хэмжээ авсныг М.Помпео сануулан дурджээ.


"Ираны газрын тосны нийлүүлэлттэй хамааралтай, үүнийг дэмжиж буй, хөлөг онгоцнуудыг боомтод нэвтрэхийг зөвшөөрч буй хэн бүхэнд АНУ хориг арга хэмжээ авах аюултайг бид тодорхой ойлгуулсан” хэмээн тэрбээр мөн мэдэгдсэн байна.


Ираны нефть тээвэрлэгч “Bonita Queen” хөлөг онгоц АНУ-ын дангаар авсан хориг арга хэмжээг зөрчин, Сирийн эрэг рүү дөхөж байгаа тухай тагнуулын газрын мэдэгдсэнийг өмнө нь  “Fox News” телевиз иш татан мэдээлсэн юм. 

Холбоотой мэдээ