Олсон орлогынхоо тодорхой хувийг зорилтот бүлгийн хүүхдүүдэд зориулна

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2019-08-21 21:15:05

Дорнод /МОНЦАМЭ/ “Дорнодын ажил хэрэгч бүсгүйчүүд” фэйсбүүк группийн гишүүд “Баян намар” үзэсгэлэн худалдааг 8 дугаар сарын 20-23-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Бүсгүйчүүд үзэсгэлэн худалдаанаас олсон орлогынхоо тодорхой хувийг зорилтот бүлгийн хүүхдүүдийг хичээлийн хэрэгслээр хангах “Эрдмийн бэлэг” аянд зориулах аж. 

“Эерэг байж, хамтдаа хөгжье” уриатай тус групп 5 мянга орчим гишүүнтэй. “Баян намар” үзэсгэлэнгээр группийн гишүүдээ танилцуулах, өрхийн үйлдвэрлэл дэмжих, туршлага солилцох зорилгоор зохион байгуулж байгаа аж. Үзэсгэлэн худалдаанд хүнсний ногоо, жимс жимсгэнэ, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, гар урлалын бүтээгдэхүүнийг түлхүү дэлгэжээ. 

Холбоотой мэдээ