“Тэд бидний төлөө, бид тэдний төлөө” номыг хэвлэн гаргажээ

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2019-08-21 18:16:58

Дорнод /МОНЦАМЭ/ Халхголын дайны ялалтын 80 жилийн ойг зохион байгуулах ажлын хэсэг өнгөрсөн оноос “Тэд бидний төлөө, бид тэдний төлөө” аяныг зохион байгуулсан. Аяны багийнхан дайнд оролцож явсан ахмад дайчдыг алдаршуулах, номонд мөнхлөн үлдээх зорилгоор “Тэд бидний төлөө, бид тэдний төлөө” ном хэвлүүлэн гаргажээ. 


Ном хоёр бүлэгтэй төдийгүй эхний бүлэгт дайнд оролцож явсан 118 хүний намтар, дурсамжийг эмхэтгэн оруулсан байна. “Тэд бидний төлөө, бид тэдний төлөө” ном аль хэдийн хэвлэгдсэн ч дайнд оролцож явсан дайчдын ар гэр, ахан дүүсээс түүхэн материалууд одоог хүртэл олноор ирж байгаа тул аяны багийнхан дараагийн боть хэвлэгдэнэ гэдэгт итгэлтэй байгаа аж. 


Дээрх аяны багийнхан Халхголын дайны ялалтын үнэ цэн, түүхэн ач холбогдлыг аймаг, орон нутаг төдийгүй улс орон даяар танилцуулж, хойч үедээ өвлүүлэх зорилгоор уулзалт, хэлэлцүүлэг, үзэсгэлэнг тогтмол зохион байгуулж нийтдээ 6500 км-ийг туулж 13 мянган хүнд хүрч ажиллажээ. Тус аяныг Халхгол  сумын “Ялалт” музейн захирал Ч.Мягмарсүрэн санаачилсан юм. 

Холбоотой мэдээ