"Авто Импекс" болон "Монгол Базальт"-ын хувьцааны ханш өсөлттэй байв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр наймдугаар сарын 21-нд Монголын Хөрөнгийн биржид I,
II, III ангиллын 24 ХК-ийн 137.402.595.60 төгрөгийн үнийн дүн
бүхий 271.193ширхэг хувьцаа арилжив. Энэ өдөр 8 ХК-ийн хувьцааны ханш
өсөж, 13 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн хувьцааны
ханш тогтвортой байлаа.
Үүнээс "Авто Импекс" болон "Монгол
Базальт" ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй
байсан бол "Фронтиер Лэнд Групп" болон "Хөх
Ган" ХК-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 1.08 хувиар буурч,
19529.15 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.500.203.742.785.08 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ
үү.