Түргэн тусламжийн гурван машин, гадаадад суралцах эрхийн бичиг гардууллаа

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2019-08-21 16:25:53

Булган /МОНЦАМЭ/ Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Булган аймгийн эрүүл мэндийн байгууллагын 90 жилийн ойн баярт оролцож, түргэн тусламжийн гурван машин гардууллаа.  

Тэшиг, Хутаг-Өндөр сумын ЭМТ “УАЗ фургон”, аймгийн нэгдсэн эмнэлэг “УАЗ хантер” автомашинтай болж эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ хүргэх боломжийг нэмэгдүүллээ. Ингэснээр сүүлийн гурван жилд тус аймгийн бүх сумын эмнэлэг түргэн тусламжийн шинэ машинаар бүрэн хангагдсан байна.

Мөн эрүүл мэндийн сайд зарим эмч нарт гадаадад суралцах эрхийн бичиг гардуулсан юм. Аймгийн нэгдсэн эмнэлгийн их эмч Б.Сарантуяа ОХУ-ын Москва хотноо тус улсын ЭМЯ-ны харьяа хүүхдийн эрүүл мэндийн эрдэм шинжилгээ, сургалтын төвд зохион байгуулах Ази, Африк, Латин америкийн эмч нарын сургалтад, их эмч Б.Оюунгэрэл БНХАУ-ын Бээжин хотод зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх сургалтад суралцах эрхийн бичгээр шагнууллаа.

Холбоотой мэдээ