“УИД”-ийн хувьцааны ханш тогтвортой байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр наймдугаар сарын 20-нд Монголын Хөрөнгийн биржид I,
II, III ангиллын 25 ХК-ийн 77.6 сая төгрөгийн үнийн дүн бүхий 172.340ширхэг
хувьцаа арилжив. Энэ өдөр 12 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 10 ХК-ийн хувьцааны
ханш буурсан бол 3 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа.
Үүнээс "Мерекс" болон "Улсын Их дэлгүүр" ХК-ийн
хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монгол
Базальт" болон "Талх Чихэр" ХК-ийн хувьцаа хамгийн их
уналттай байлаа.
"TOP 20" индекс 0.57 хувиар буурч,
19742.85 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.525.762.908.043.48 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ
үү.