Мал эмнэлгийн яаралтай тусламжийн иж бүрдэл олгожээ

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2019-08-20 18:42:07

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Мал эмнэлгийн газар Байгаль, зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэг (WSC)-ийн Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран ажиллаж байна.

Хамтын ажиллагааны хүрээнд “Мал эмнэлгийн яаралтай тусламжийн иж бүрдэл” сэдвээр бичил төсөл бичиж хүргүүлснээр Мал амьтны эрүүл мэндийн алба, лабораторид ашиглах  зориулалт бүхий  4.6 сая  төгрөгийн өртөгтэй зөөврийн хөргүүр, автомакс, гэрэл зургийн аппарат, GPS, дээж авах багаж хэрэглэгдэхүүн, чагнуур, халуун хэмжигч зэрэг хэрэгсэл бүхий хоёр иж бүрдэл багаж, тоног төхөөрөмж олгов.

Ингэснээр мал амьтны гоц халдварт ба халдварт өвчний дуудлагын дагуу яаралтай тусламж үзүүлэх, онош тогтоох, улмаар  хариу арга хэмжээг шуурхай  хэрэгжүүлэх  ажил, үйлчилгээний чанар сайжрах  чухал ач холбогдолтой аж.

Ховд аймгийн Мал эмнэлгийн газрын үйл ажиллагаанд  дэмжлэг  үзүүлсэн Байгаль, зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэг 

/БЗАХН/-ийн Монгол дахь хөтөлбөрийн газрын захирал Ш.Энхтүвшин болон тус байгууллагын хамт олонд албаныхан талархал илэрхийллээ. 


 

Холбоотой мэдээ