“Говийн чоно-2019”-ын ажлын хэсэг хуралдлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар
/МОНЦАМЭ/. Ирэх есдүгээр сард
Дорноговь аймагт болох Монгол, АНУ-ын хамтарсан “Говийн чоно-2019” олон улсын сургалтыг
зохион байгуулах хамтарсан ажлын хэсгийн уулзалт өнөөдөр боллоо.
Уулзалтаар ОБЕГ-аас АНУ-ын Номхон далайн цэргийн командлалтай хамтран есдүгээр сарын 9-21-нд Дорноговь аймгийн Сайншанд хотод зохион байгуулах “Говийн чоно-2019” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургуулийн бэлтгэл ажлын нэг дадлага сургуулийг явуулах талаар ярилцлаа.
Энэ удаагийн “Говийн чоно-2019” олон улсын сургалтад Монгол Улс, АНУ-аас гадна Бангладеш, Индонез, Казахстан, Киргиз, Лаос, Балба,
Шри-Ланка, Тайланд, Тажикистан, Вьетнам, Австрали, Канад, Чили, Франц, Унгар,
Израил, Япон, Шинэ Зеланд, БНСУ,
Турк, Их Британи болон НҮБ-ын төрөлжсөн агентлагийн төлөөлөл, гамшгийн
эрсдэлийг бууруулах чиглэлээр Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй олон улсын
байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн 300 гаруй төлөөлөгч оролцох талаар ОБЕГ-аас
мэдээллээ.