Дэлхий харь гарагийнхны нүдээр ямар харагдах загварыг гаргажээ

Дэлхийд | Сонин хачин
Jargal.d@montsame.mn
2019-08-19 13:13:14

НЬЮ-ЙОРК. /Science/. Хэрэв өөр гарагуудаас судалсан бол дэлхий яг ямар харагдах загварыг Америкийн эрдэмтэд гаргасан тухай “Science” сэтгүүл мэдээлжээ.


Энэхүү загварыг бусад гарагуудын одон орон судлаачид хэдэн зуун гэрлийн жилийн хол зайгаас сансрын дуран авайгаар дэлхийг харж байгаа мэтээр бүтээсэн байна.


Америкийн Корнеллийн их сургуулийн эрдэмтэд дээрх загварыг гаргахдаа NASA мэргэжилтнүүдийн 2016, 2017 онд “Deep Space Climate Observatory” хиймэл дагуулын тусламжтайгаар авсан манай гарагийн 10 мянга орчим зургийг ашиглажээ.


Энэхүү арга нь нарны аймгаас гадна орших гарагийг нарийвчлан дүрслэх боломжгүй боловч тухайн гараг дээр далай тэнгис, үүл, мөсөн бүрхүүл бий эсэхийг, өөрөөр хэлбэл хүн амьдрах боломжтой нөхцөлийг харуулж болдог байна.


 


Холбоотой мэдээ