Хятадад хөрсний гулгалтын улмаас 17 хүн сураггүй болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
yesukheitumur@montsame.gov.mn
2019-08-16 15:41:48
Yesukheitumur Tumurbaatar

БЭЭЖИН. /CGTN/. БНХАУ-ын баруун өмнөд Сычуань мужийн Ганьло бүс нутагт лхагва гарагт хөрсний гулгалт үүссэний улмаас 17 хүн сураггүй болжээ.


Хятадын төмөр замын “Chengdu” компанийн 20 гаруй ажилчин төмөр замын сэргээн босголтын ажил хийж байх үед хөрсний гулгалт үүссэн байна. Ослын газарт 70 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг аврах, эрэн хайх ажиллагаа явуулж байна гэж Сычуань мужийн Онцгой байдлын албанаас мэдээлэв.


Өнгөрсөн сарын сүүлээр тус мужид аадар бороо олон хоног үргэлжлэн орсноос үүдэлтэй хөрсний гулгалтуудын улмаас төмөр замын үйл ажиллагаа саатаад байгаа ажээ.

Холбоотой мэдээ