Худалдааны гол түншүүдийн жагсаалтаас Японыг хасах үйл явцыг эхлүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2019-08-14 16:22:39

СӨҮЛ. /TASS/. БНСУ-ын Засгийн газар худалдааны гол түншүүдийн жагсаалтаас Японыг хасах үйл явцыг эхлүүлсэн тухай тус улсын Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний яам мэдээлсэн байна.


“Засгийн газар ирэх сарын 3-наас өмнө энэ талаарх асуудлаар олон нийтийн санал бодолтой танилцах төлөвтэй байна. Харин ирэх сарын дундуур стратегийн бараа бүтээгдэхүүнд экспорт-импортын хяналт тавих тухай шинэчилсэн тогтоол хүчин төгөлдөр болно” хэмээн мэдэгдэлд дурджээ.  


БНСУ худалдааны түншүүдээ хоёр ангилалд хуваадаг байна. Нэгдүгээр ангилалд багтсан улсуудад Японы цагаан жагсаалттай адил стратегийн бараа бүтээгдэхүүний экспортын хялбаршуулсан горим үйлчлэх бол үлдсэн улсын хувьд хэвийн горим үйлчилдэг байна. Сүүлд нэгдүгээр ангилалд багтсан улсуудыг хоёр бүлэгт хуваах шийдвэрийг гаргажээ. Эхний бүлэгт багтсан улсуудад стратегийн бараа бүтээгдэхүүний экспортын хялбаршуулсан горим хэвээр үйлчлэх бол нөгөө хэсэг нь олон улсын зохих дүрэм журмыг дагаж мөрдөхгүйгээр экспортын хяналтын тогтолцоог ашигладаг улс орнуудад хамаарах аж. Энэ бүлэгт Япон багтах аж. 

Холбоотой мэдээ