Үйлчин бүсгүйчүүд үндэсний хувцасны дэлгүүр нээжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2019-08-15 14:20:49

Өмнөговь /МОНЦАМЭ/. "Өмнөговьд үйлдвэрлэв" нэртэй монгол үндэсний хувцасны дэлгүүрийг үйлчин бүсгүйчүүд нээжээ.

Даланзадгад сумын иргэн Н.Буян-Аривжих гэх эмэгтэй дэлгүүрийг нээсэн бөгөөд өөрөөсөө гадна зургаан эмэгтэйг ажлын байраар хангажээ.

Тэрээр 2010 оноос монгол үндэсний хувцас урлаж эхэлсэн аж. Одоо 5-аас 6 төрлийн оёдлын машинаар бүх төрлийн монгол үндэсний хувцас дээл, эрэгтэй эмэгтэй цамц, баривч, малгай зэргийг урлаж худалдаанд гаргаж буй.

Бизнесээ өргөжүүлэн монгол үндэсний хувцасны төрөлжсөн дэлгүүрийг нээж говийнхоо иргэдэд үйлчилгээгээ ойртуулсан  тэрбээр өөрийн урласан монгол үндэсний хувцасаа БНХАУ-д борлуулдаг.

Холбоотой мэдээ