Хачиг 400 хоног өлөн байж чаддаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-04-06 09:30:11

Баян-Өлгий аймагт өнгөрсөн жил хачганд хатгуулсан 10 гаруй хүн эмнэлгийн тусламж авсан болохоор онцгойгийн болон халдвартай тэмцэх байгууллагынхан онцлон сэрэмжлүүлж байна.

-Хачиг олон төрлийн байдаг бөгөөд манайд бэлчээрийн хачиг их хэмжээгээр тархсан. Тэр нь гурван төрлийн өвчин үүсгэдгийг 2012 оноос тогтоож эхэлсэн. Улаанхус, Цэнгэл, Алтанцөгц сумын нутагт нэлээд тархалттай. Энэ онд Алтай, Буянтад шинжилгээний ажил явуулна. Хачиг элс шороо, ой модон дотор унгалдайгаа цацаж, тэр нь хавар амилж, мал амьтаны биенд амьдардаг. 50 градусын хүйтэн, 40  градусын халуун, 400 хоног өлсгөлөнг даадаг амь бөхтэй хувалз юм. Малчид, мал бүхий иргэд, зугаалганд гарах зэргээр хээр гадаа явагсад сэрэмжлэх хэрэгтэй гэж мэргэжилтэн К.Аягөз ярилаа.

 

Ш.Айзаря

Холбоотой мэдээ