В.Путин мусульман шашинтнуудад баяр хүргэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-08-12 16:27:43

МОСКВА. /TASS/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, тус улсын Ерөнхий сайд Дмитрий Медведев нар лалын шашинтнуудын өргөнөөр тэмдэглэдэг “Курбан-байрам” буюу “Өргөл барих” баярын мэндийг Оросын мусульман шашинтнуудад хүргэж, тэдэнд эрүүл энх, элбэг дэлбэг байхыг хүсэн ерөөжээ.


"Мусульман шашны нийгэмлэг нь сайн үйлсээр, сайхан эхлэлээр дүүрэн байдаг бөгөөд нийгэм, боловсрол, соён гэгээрлийн санаачилгыг хэрэгжүүлэхэд ихээхэн анхаарал хандуулдаг" хэмээн В.Путин ярьжээ. Түүнчлэн мусульман шашны нийгэмлэгийн төрийн болон олон нийтийн байгууллагуудтай үр дүнтэй хамтын ажиллагааг хөгжүүлэх, үндэстэн хоорондын болон шашин хоорондын яриа хэлэлцээг дэмжихэд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг нь тэрбээр онцлон тэмдэглэсэн байна.


“Өргөл барих” баяр нь хэдэн сая хүнийг нэгтгэж, ариун хаж мөргөлд оролцож, энэрэл нигүүлсэл, хүмүүсийг хайрлах хайрыг билэгддэг. Мусульман шашны нийгэмлэгийн үйл ажиллагаа нь лалын шашны соёлыг хөгжүүлэхэд дэмжлэг болдог” хэмээн Д.Медведев цохон тэмдэглэжээ. 

Холбоотой мэдээ