Худалдааны дайн эдийн засгийн уналтад хүргэх аюултайг санууллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2019-08-12 15:38:34

НЬЮ-ЙОРК. /Bloomberg/. АНУ, Хятадын худалдааны дайн Америкийн эдийн засгийн өсөлтөд сөрөг нөлөө үзүүлж, эдийн засгийн уналтад хүргэж болзошгүй хэмээн “Goldman Sachs” банкны шинжээчид үзэж байна.


"АНУ-ын эрх баригчдын шинэ татвар ногдуулах тухай сануулга хийгээд Хятадын эрх баригчдын хариу арга хэмжээнүүдтэй холбоотойгоор хоёр улс АНУ-ын 2020 оны ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө худалдааны хэлэлцээр байгуулж амжихгүй. Үүнтэй холбоотойгоор манай банк АНУ дахь эдийн засгийн өсөлтийн таамгийг энэ оны дөрөвдүгээр улиралд 0.2 хувиас 1.8 хүртэлх хувиар бууруулсан. Иймэрхүү нөхцөл байдал нь хөрөнгө оруулагчдын дунд итгэлгүй байдлыг бий болгож, хувийн компаниуд зардал болон хөрөнгө оруулалтынхаа хэмжээг бууруулахад хүргэж магадгүй юм” хэмээн “Goldman Sachs” банкны шинжээчид үзэж байгаа аж.


Дэлхийн худалдааны тогтолцооны байр суурийг ганхуулахгүйн тулд даруй худалдааны хэлэлцээр байгуулахыг Олон улсын валютын сан Хятад, АНУ-д уриалсан юм. Түүнчлэн дэлхийн худалдааны тогтолцоонд үүсээд буй асуудлыг шийдвэрлэхийн тулд Хятад улс үр дүнтэй ажиллахыг зорьж байгааг нь ОУВС илтгэлдээ сайшаажээ.  

Холбоотой мэдээ