“Амраг сэтгэл ариухан тагтаа” кино үзэлтийнхээ тоогоор тэргүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-08-12 13:25:30

МОСКВА. /TASS/. Оросын найруулагч Владимир Меньшовын “Амраг сэтгэл ариухан тагтаа” киног үзсэн тоо 20 сая давж, “YouTube”-ын “Мосфильм” кино студийн суваг дотроо үзэлтийнхээ тоогоор тэргүүлжээ.


Энэхүү жагсаалтад инээдмийн төрлийн кино найруулагч Леонид Гайдайгийн “Иван Васильевич мэргэжлээ сольж байна” кино хоёрдугаарт жагссан бол “Ы ажиллагаа буюу Шурикийн адал явдал” гуравдугаарт орсон байна. Түүнчлэн жагсаалтад “Охид”, “Цагаан бар”, “Ийм нэгэн явдал” зэрэг кино багтжээ. 

Холбоотой мэдээ