Токиогийн Олимпын туршилтын арга хэмжээнд оролцсон тамирчид наршжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2019-08-12 11:19:22

ТОКИО. /Kyodo/. Японы нийслэл Токио хотноо ирэх онд зохион байгуулах Олимпын наадмын туршилтын арга хэмжээ болох сэлүүрт завины аварга шалгаруулах тэмцээнд оролцсон тамирчдад наранд цохиулсан шинж тэмдгүүд илэрч эмчлүүлсэн байна. 


Өнгөрсөн ням гарагт Олимпын наадмын сэлүүрт завины тэмцээн зохион байгуулах газрын орчимд агаарын температур 34 хэм хүрсэн бөгөөд уралдааны дараа хөдөлж чадахгүй болсон Их Британийн багийн тамирчныг дамнуурга ашиглан эмнэлэгт хүргэжээ.


Эмнэлгийн ажилтны мэдээлснээр, гурван сэлүүрч эмнэлэгт эмчлүүлсэн бол шагнал гардуулах ёслолын үеэр зарим тамирчин гуйвж буй нь ажиглагджээ. Мөн тэрбээр ирэх онд болох Олимпын наадмын тэмцээнүүдийн үеэр аюулгүй байдлын нэмэлт арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх шаардлагатайг дурдаад, уралдааны дараа тамирчдыг сэрүүцүүлэх тоног төхөөрөмж бүхий газар хэрэгтэйг онцолсон байна. 

Холбоотой мэдээ