Венесуэл болон Хятад газрын тос боловсруулах үйлдвэрийг өргөжүүлнэ

Дэлхийд | Эдийн Засаг
ayanzaya@montsame.gov.mn
2019-08-09 11:26:52

КАРАКАС. /TASS/. АНУ-ын хориг арга хэмжээ чангарч байгаа энэ үед Венесуэл улсад газрын тос боловсруулах үйлдвэрийг өргөжүүлэх төслийг Хятадын газрын тосны “CNPC” компанийн төлөөлөгчид “PDVSA” компанитай хамтран эхлүүлжээ.


“Бид эрчимтэй үйл ажиллагаа явуулснаар өнөөдөр “CNPC”, PDVSA” компанийн хамтарсан хөрөнгө оруулалттай газрын тос боловсруулах үйлдвэрийг өргөжүүлэх ажлыг эхлүүлж байна” хэмээн Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро мэдэгдсэн байна.


Венесуэлийн эрх баригчдын мэдэгдэж буйгаар, энэхүү төсөл нь газрын тосны үйлдвэрлэлийг хоёр дахин нэмэгдүүлэх аж. Эхний шатанд төсөлд 800 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд цаашид нэмэлт 1 тэрбум ам.долларын санхүүжилт олгох төлөвтэй байна.


Венесуэл улс эдийн засгийн томоохон хүндрэлтэй тулгараад байгаа бөгөөд АНУ-ын хориг арга хэмжээнүүд нөхцөл байдлыг улам хүндрүүлж байгаа юм. 

Холбоотой мэдээ