Архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-08-11 12:00:59

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймагт “Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг” болж байна. 

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 150 дугаар тогтоолоор Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгийг энэ оны дөрөвдүгээр улиралд багтаан зохион байгуулахаар шийдвэрлэсэн.  

Үүнтэй холбогдуулан Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайханаар ахлуулсан Ажлын хэсэг наймдугаар сарын 5-наас 12-ныг хүртэл хугацаанд орон нутагт ажиллаж байна.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Төрийн албаны төв зөвлөлийн ахлах мэргэжилтэн Н.Энхцэцэг, Архивын Ерөнхий газрын Мэдээлэл, технологийн хэлтсийн дарга Д.Батжаргал, мөн  тус газрын Мэргэжил арга зүйн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн, улсын байцаагч Н.Оюунсүрэн нар ажиллаж буй.

Ажлын хэсгийнхэн аймгийн ИТХ,  ЗДТГ,  БСУГ, МХГ, Орон нутгийн өмчийн газар зэрэг байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд хяналт тавьж, мэргэжил, арга зүйн заавар, зөвлөмж өгчээ. 


Холбоотой мэдээ