Ерөнхий сайд бизнесийнхэнтэй уулзана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-08-09 10:08:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх бизнесийн төлөөллийн байгууллага болох МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин, тус Танхимын дарга Т.Дүүрэн нарыг өчигдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар хөрөнгө оруулалт, бизнесийн орчны талаар санал солилцож, үндэсний бүтээн байгуулалт, хувийн хэвшлийг дэмжих талаар хамтран ажиллах талаар ярилцлаа. Мөн энэ сарын сүүлээр бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй зангиагүй уулзалт хийхээр болсон гэдгийг МҮХАҮТ-аас мэдээллээ.


Холбоотой мэдээ