Барилгын материалын 350 үйлдвэр ашиглалтад оржээ

Монголын мэдээ | Нийгэм
ariunbold@montsame.mn
2019-08-08 17:22:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Барилгын материалын үйлдвэрлэлийн салбарт сүүлийн таван жилийн хугацаанд 350 гаруй жижиг, дунд үйлдвэр шинээр ашиглалтад оржээ.


Эдгээр үйлдвэр барилгад өргөн ашигладаг 40 гаруй нэр төрлийн материал үйлдвэрлэж байгааг БХБЯ-наас мэдээлэв. Тодруулбал, энэ хугацаанд цементийн үйлдвэрлэл 6 дахин, бетон зуурмагийн үйлдвэрлэл 4 дахин, тоосгоны үйлдвэрлэл 1,5 , хөнгөн бетоны үйлдвэрлэл 2, бусад үйлдвэрлэл 1-5 дахин өссөн байна.


Монгол Улс 2012 оноос өмнө жилд 1.8-2 сая тонн цемент импортолдог байсан. Үйлдвэрүүд хөгжсөнөөр импортын хэмжээ бага багаар буурч, улмаар 2018 оноос эхлэн  дотоодын хэрэгцээг бүрэн хангаж байгаа юм. Түүнчлэн Барилгын дулаалгын материалын хэрэгцээний 40 хувийг импортоор авдаг байсан бол одоо 100 хувь дотоодоос хангадаг боллоо. Мөн  хаалга цонхны бэлдцийг ч 100 хувь хангаж байгааг БХБЯ-ны мэдээлэл онцолжээ.

Холбоотой мэдээ