Жамму ба Кашмир мужийн онцгой статусыг цуцлах бодолтой байна

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2019-08-05 15:54:12

НЬЮ-ДЕЛИ. /TASS/. Энэтхэгийн Засгийн газар Жамму ба Кашмир мужийн онцгой статусыг тодорхойлсон үндсэн хуулийн 370 дугаар зүйлийг цуцлах бодолтой байгаагаа мэдэгджээ. Энэ тухай Энэтхэгийн Дотоод хэргийн сайд Амит Шах мэдэгдсэн байна.


Зохих саналыг агуулсан тогтоолд Энэтхэгийн Ерөнхийлөгч Рам Натх Ковинд гарын үсэг зурсан бөгөөд энэхүү баримт бичгийг депутатуудад харуулсан хэмээн тэрбээр хэлжээ. 


Энэтхэгийн Үндсэн хуульд зааснаар Жамму ба Кашмир нь онцгой автономитой бөгөөд энэ мужид төв засгийн газрын баталсан бүх хууль (батлан хамгаалах, гадаад харилцаа болон бусад салбарыг тооцохгүйгээророн нутгийн ассамблейн дэмжлэгийг авсан байх ёстой аж. Энэтхэгийн бусад бүс нутгийн оршин суугчид Кашмир мужид газар авах эрх байдаггүй аж.


Засгийн газрын саналд тусгаснаар, Жамму ба Кашмир нь мужийн статусаа алдаж байгаа бөгөөд холбооны нутаг дэвсгэр болох юм байна. Холбооны нутаг дэвсгэр нь мужаас бага эрх мэдэлтэй байдаг аж.   

Холбоотой мэдээ