Бразилийг НАТО-гоос гадуурх үндсэн холбоотнуудын нэгээр зарлажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-08-01 17:49:10

МОСКВА. /РИА Новости/. Бразилийг Умард Атлантын гэрээний байгууллага буюу НАТО-гоос гадуурх АНУ-ын үндсэн холбоотнуудын нэгээр хүлээн зөвшөөрч байгаагаа Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ.  


Тус улстай цэргийн хамтын ажиллагаагаа бэхжүүлэх зорилгоор ийм шийдвэр гаргах бодолтой байгаагаа Д.Трамп өмнө нь мэдэгдэж байсан  юм.


Энэ статус нь Америкийн зэвсэглэлийг олж авах боломжийг хөнгөвчилдөг байна. Одоогоор Австрали, Аргентин, БНСУ, Кувейт багтсан нийт 17 улс НАТО-гоос гадуурх АНУ-ын үндсэн холбоотон аж. 

Холбоотой мэдээ