Олон улсын дамжин өнгөрөх нислэг 8.7 хувиар өсжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-08-01 17:03:07

Улаабаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын нутаг дэвсгэрийн агаарын замаар дамжин өнгөрч буй олон улсын иргэний агаарын тээврийн хөлгүүдийн өнгөрөлтийн нислэг 8.7 хувиар өсөөд байна.

Манай улсын агаарын зайг 87 улсын 180 гаруй авиакомпани ашиглаж, дамжин өнгөрөлтийн нислэг гүйцэтгэж байна. ИНЕГ-аас мэдээлснээр өнгөрсөн долоо хоногт 2739 удаагийн олон улсын нислэг өнгөрсөн нь 2018 оны мөн үеийнхээс дээр дурдсан хувиар өссөн үзүүлэлт юм. Мөн нисэх онгоцнуудын буулт, хөөрөлтийн нислэг 19.6 хувиар өсжээ. Харин орон нутгийн нислэг 0.5 хувиар буурсан байна.


Холбоотой мэдээ