Маргааш хоёр дүүрэгт цахилгаан хязгаарлана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-07-30 17:18:41
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-иөс цахилгаан шугам тоноглолд хийх засварын хүрээнд маргааш нийслэлийн Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэг болон Төв аймгийн зарим хэсэгт цахилгаан хязгаарлах хуваарь гаргажээ.


Цахилгаан хязгаарлах газрын цагийн хуваарийг хүргэж байна.  


ХАН-УУЛ ДҮҮРЭГ

11:00-18:00 цагт 11-р хороо Санжааз, Сутайн гоёл ХХК-иуд, АОС, Мал эмнэлгийн хүрээлэн, 32-р сургууль, Монгол Улсын Үндсэн хуулийн цэц болон эдгээрийн ойр орчмоор,


СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ


11:00-18:00 цагт 20, 21, 22, 32-р хороо Хайртхаан амралт, Төмөр зам, Алтандорнод Монгол, Эйч Ти Эм, Гранд Повер, УБ Буян, Агротрак, Түмэн шувуут, Монгол машин ХХК-иуд, 121-р сургууль, Тэжээлийн үйлдвэр, Мобиком, Иргэн Насанжаргал, Баруунтуруун, Тахилт, Эмээлт, Хуучин, шинэ товчоонууд, 361, 384-р гармууд, Тавантолгой, Аргүнт, Партизан орчмоор,


ТӨВ АЙМАГ


09:00-18:00 цагт Батсүмбэр сум 1-р баг Отгонбаатар ферм, Бигхарвест, Поливит, МУИС, Даваасамбуу, Үдлэг орчмоор цахилгаан хязгаарлана.


Засварын үеэр цахилгааны хязгаарлалт хийх тул хэрэглээгээ түр зохицуулахыг УБЦТС ТӨХК-иас зөвлөж байна.

Холбоотой мэдээ