Нийслэлийн захиргааны байгууллагуудад нэг сар дадлагаар ажиллах боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-07-30 16:27:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ажил идэвхтэй хайж байгаа иргэд болон оюутан залуус энэ сарын 31-нээс наймдугаар сарын 31-нд нийслэлийн захиргааны байгууллагуудад нэг сарын хугацаатай дадлага хийх боломжтой боллоо.

Их, дээд сургууль төгсөөд ажил хайж байгаа болон зуны амралтаараа мэргэжлийнхээ дагуу төрийн албанд дадлага хийх хүсэл сонирхолтой оюутан залуус олон байдаг. Ийм залууст боломж олгох үүднээс нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын тушаалаар “Туршлага 1 сар” аяныг эхлүүлж байна. Залуус дадлагын хугацаанд тухайн ажлын байранд тавигдсан шаардлагыг бүрэн хангаж байвал үргэлжлүүлэн төрийн албанд ажилллах боломжтой аж.

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад дадлага хийж, ажлын туршлага хуримтлуулах хүсэлтэй иргэд, оюутан залуус НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтэст бичиг баримттайгаа өөрийн биеэр ирж бүртгүүлнэ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэсээс мэдээллээ.

Нийслэлийн хэмжээнд энэ оны зургадугаар сарын байдлаар дүүргүүдийн хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэлтэй, ажил идэвхтэй хайж байгаа 6929 ажилгүй иргэд байгаагийн дийлэнх нь оюутан залуус аж.

Холбоотой мэдээ