Зарим автозамын хөдөлгөөнийг хязгаарлаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-07-30 09:00:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНТУ-ын Үндэсний Их хурлын дарга Мустафа Шентоп тэргүүтэй төлөөлөгчдийн айлчлалтай холбогдуулан нийслэлийн төвийн зарим замын хөдөлгөөнийг тодорхой хугацаагаар хязгаарлан зохицуулж байна.

Айлчлалын үед зочид төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Амарын гудамж, Их сургуулийн гудамж, Залуучуудын гудамж, Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Их Монгол улсын гудамж зэрэг авто замын хөдөлгөөнийг тодорхой хугацаанд хязгаарлан, хөдөлгөөн зохицуулалтыг хийж буй тул замын хөдөлгөөнд оролцогч жолооч, зорчигч нарыг цагаа тохируулан төв замаар зорчихгүй байхыг зөвлөж байна.

БНТУ-ын Үндэсний Их хурлын дарга Мустафа Шентоп тэргүүтэй төлөөлөгчдийн айлчлал энэ сарын 31-ныг дуустал үргэлжлэх юм. 

Холбоотой мэдээ