Монгол Улсын хамгийн анхны бага сургуулийн 80 жилийн ой тохиов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-07-26 16:09:40

Увс /МОНЦАМЭ/. Монгол Улсын анхны тэргүүний бага сургууль болох Түргэн сумын сургуулийн 80 жилийн ойн баяр долдугаар сарын 22-ноос 24-нд болов.

Сургууль анх 1939 онд Хавцалын боом гэх газар зуны тэнхимд үйл ажиллагаагаа эхэлж байжээ. Дараа нь 1969 онд Монгол Улсын хамгийн анхны тэргүүний бага сургууль болж байсан түүхтэй.

Эл эрдмийн өргөөнөөс улс орныхоо хөгжил цэцэглэлтэд хөдөлмөр бүтээлээ зориулж, нэр алдраа түгээсэн олон сайчуул төрөн гарсан байна. Сургуулийнхаа түүхт 80 жилийн ойн баярт үе үеийн төгсөгчид, багш сурган хүмүүжүүлэгчид, ажилтан албан хаагч нар өргөнөөр оролцсон аж.

Түргэний сургууль 40 гаруй багш ажилтан, 230 гаруй сурагчтай үйл ажиллагаагаа явуулж буй бөгөөд энэ онд 320 хүүхдийн хүчин чадалтай хоёр давхар шинэ хичээлийн байр ашиглалтад орсноор хүүхэд багачууд будаг ханхалсан өргөөндөө шинэ хичээлийн жилээ угтах боломжтой болжээ. 

Холбоотой мэдээ