Аялал жуулчлалын сургалтад 10 мянган хүн хамруулжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БОАЖЯ-наас зохион байгуулсан аялал жуулчлалын мэргэжил олгох болон мэргэшүүлсэн сургалтыг 10 мянган хүн төгсчээ.
Аялал жуулчлалын салбарын хөгжлийг шинэ түвшинд хүргэж, тус салбарын дэд бүтцийг хөгжүүлэх, үйлчилгээний чанарыг сайжруулахад хүрээнд БОАЖЯ-наас жуулчдад зочлох үйлчилгээний төрөлжсөн 10-12 сургалтын хөтөлбөрийг боловсруулж, зөөгч, бартендер, бариста, өрөөний болон гэрийн үйлчлэгч, тогооч, жолооч, ачаа зөөгч хаалгач гэсэн 9 мэргэжлээр иргэдэд мэргэжил олгох болон мэргэшүүлэх сургалтыг Улаанбаатар хот, 21 аймагт нэг сарын хугацаанд зохион байгуулсан юм.
Төгссөн 10 мянган иргэн орон нутаг болон нийслэлд үйл ажиллагааг
явуулж буй аялал жуулчлалын компани, жуулчны баазуудад ажиллах бүрэн боломжтой
болж байна.