“Fedor” роботын сансарт ажиллах хугацааг өөрчилжээ

Дэлхийд | Шинжлэх ухаан
yesukheitumur@montsame.gov.mn
2019-07-25 10:46:36
Yesukheitumur Tumurbaatar

МОСКВА. /TASS/. Олон улсын сансрын станцад ажиллах “Fedor” роботтой “Soyuz MS-14” сансрын хөлөг ирэх сарын 22-нд хөөрч, есдүгээр сарын 7-нд буцаж ирнэ гэж Оросын сансар судлалын “Роскосмос” агентлаг лхагва гарагт мэдэгджээ.


Тус агентлагийн мэдээлснээр, “Soyuz MS-14” сансрын хөлгийг есдүгээр сарын 3-нд буцаж ирнэ гэж төлөвлөж байсан ч хуваарийг өөрчилж, дөрвөн хоногоор сунгасан ажээ.


“Soyuz MS-14” сансрын хөлгийг тойрог замд оруулах “Soyuz-2.1” тээгч пуужин наймдугаар сарын 22-нд хөөрнө. ОХУ “Soyuz” сансрын хөлгийг тойрог замд оруулахын тулд “Soyuz-2.1” тээгч пуужин ашигласан анхны тохиолдол энэ болно. Сансрын хөлөг олон улсын сансрын станц руу автомат удирдлагатай горимоор хүрэх аж.


“Fedor” ухаалаг роботыг Оросын Онцгой байдлын яамны техникийн даалгаврын дагуу  “Android Technology” компани болон “Advanced Research” сан хамтран бүтээжээ. Энэ роботын анхны загвар болох "Rescuer"-ийг 2016 онд бүтээжээ. Роботыг эхэндээ “Avatar” хэмээн нэрлэдэг байсан ч сүүлд “FEDOR” /Final Experimental Demonstration Object Research/ болгосон байна.


Ирэх сарын сүүлээр сансрын аялалдаа гарах “Fedor” робот энэ сарын 23-нд өөрийн твиттер хаягтай болжээ. 




Холбоотой мэдээ