Засгийн газрын үнэт цаасыг арилжлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-07-24 17:56:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр Монголын Хөрөнгийн биржид I, II, III ангиллын 33 ХК-ийн 100 сая төгрөгийн үнийн дүн бүхий 506.918 ширхэг хувьцаа арилжив. Энэ өдөр 8 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 19 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа.

Үүнээс "Гермес центр" болон "Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн" ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Мик холдинг" болон "Техник импорт" ХК-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Удаан хугацаанд болоогүй байсан Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн багцын арилжаа энэ удаа явагдаж 104 ширхэг үнэт цаасыг 10.4 сая төгрөгөөр арилжаалсан байна.

"TOP 20" индекс 1.7 хувиар буурч, 20309.86 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2,524,600,988,946.40 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

Холбоотой мэдээ