Энэтхэг сарны аппаратаа энэ сарын 22-нд хөөргөхөөр товложээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2019-07-18 16:28:52

ШИНЭ ДЕЛИ. /TASS/. Энэтхэг улс "Чандраян-2" сарны аппаратаа долдугаар сарын 22-нд буюу даваа гарагт хөөргөхөөр товложээ. Энэ тухай тус улсын сансар судлалын байгууллага /ISRO/ “Twitter” хуудсандаа мэдээлсэн байна.


Энэтхэг улс өнгөрөгч даваа гарагт Бенгалын булан дахь Шрихарикота арлын сансрын буудлаас "Чандраян-2" аппаратыг Сар руу хөөргөх гэж байсан боловч хөөргөхөөс 56 минутын өмнө техникийн шалтгаанаар тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан юм. “GSLV Mk III” зөөгч пуужингаар хөөргөхөөр төлөвлөж байсан уг аппарат есдүгээр сарын 6-7-нд Саранд хүрнэ гэж тооцоолж байжээ. Энэтхэг улс нь АНУ, ОХУ болон БНХАУ-ын дараа дэлхийн дагуул дээр аппаратаа амжилттай газардуулсан дөрөв дэх улс болохоор төлөвлөж байгаа юм.


Нийтдээ 3.8 гаруй кг жинтэй "Чандраян-2" нь тойрог замын модуль, буугч модуль болон сарнаа явагч жижиг аппаратаас бүрджээ. ISRO-гийн мэдээлснээр, буугч модуль нь урьд өмнө хэн ч судалж байгаагүй Сарны Өмнөд туйлын бүсэд газардах ёстой байна.


Холбоотой мэдээ