Сэвлэг үргээх болон үс засуулахад тохиромжгүй

ЛАВЛАГАА
munkhbaatar@montsame.gov.mn
2019-07-18 08:56:08
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2019 оны долоодугаар сарын 18. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн Зуны адаг цагаагчин хонь сарын 17. Бархасвадь гараг. Гоё хүүхэн одтой, есөн улаан мэнгэтэй, улаан луу өдөр. 


Барилдлага: Үл тохирох

Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй

Суудал: Ус  

Наран 5 цаг 13 минутад мандан, 20 цаг 44 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, хур оруулах, дарханы үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Сэвлэг үргээх  болон үс засуулахад тохиромжгүй хэмээжээ. 

Холбоотой мэдээ