Архи согтууруулах ундаа худалдаалах цэг Эрдэнэбулган суманд хамгийн их байна

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2019-07-17 17:02:30

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн төв Эрдэнэбулган суманд спиртийн өндөр агууламжтай согтууруулах ундаа худалддаг нийт 121 цэг байна.

2017-2019 оны байдлаар энэ дүнг багуудаар авч үзвэл хамгийн олон нь 44 буюу  гуравдугаар багт, хамгийн цөөн нь нэг байгаа ба энэ нь  зургадугаар багт, 10 нь  тавдугаар багт байна.

Эрдэнэбулган сум нийт 6087 өрх, 22138 хүн амтай. Архи согтууруулах  ундаагаар үйлчилдэг дэлгүүрүүдийн тоог өрх, хүн амд харьцуулбал 50 өрх тутамд нэг архины дэлгүүр, мөн 183 хүнд нэг цэг ногдож байна.

Холбоотой мэдээ