Залуусын гарааны бизнесийг дэмжих хөтөлбөрт 13 баг шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2019-07-17 16:36:00

Дорнод/МОНЦАМЭ/ Дорнод аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газраас гарааны бизнес дэмжих “Start-up” хөтөлбөр зарласан. 

Хөтөлбөрийн эхний шатны сургалт, шалгаруулалтад 24 баг оролцсоноос 13 баг үлдсэн байна. Тодруулбал, эко гоо сайхны бүтээгдэхүүн сүүлний тосон саван, хуримын цогц үйлчилгээ, эко урлан, Дорнодын бизнесийн нэгдсэн сайт, “Хасаа” хувцас бренд, хүүхдийн сүүн бүтээгдэхүүн, ээжүүдийн хөгжлийн клуб зэрэг шинэлэг санаа, бизнесийн төсөл бүхий 13 баг шалгарчээ. 

Эдгээр баг ирэх сард “Старт-ап” хурдасгуур хөтөлбөрт хамрагдаж, шалгарсан 10 баг 10 сая төгрөгийн дэмжлэг авч, өөрсдийн гарааны бизнесээ эхэлнэ. 

Холбоотой мэдээ