Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-07-16 08:33:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр 15.00 цагт хуралдана.


Байнгын хороо Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлнэ. Тус байнгын хороо энэ сарын 05-нд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг эхлүүлсэн бөгөөд энэ үеэр УИХ-ын гишүүд, байнгын хороодоос ирүүлсэн зарим зарчмын зөрүүтэй саналыг нээлттэй үлдээж, өнөөдөр дахин хэлэлцэхээр товлосон юм. Нээлттэй үлдээсэн зарчмын зөрүүтэй саналуудыг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын баг, дэд багууд хэлэлцэж, нарийвчлан томъёолоод буй юм.


Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг энд дарж үзнэ үү.

Холбоотой мэдээ