Булган аймгийн баяр наадамд аймгийн заан П.Даваадорж түрүүллээ

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2019-07-12 13:25:13

Булган /МОНЦАМЭ/ Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Булган аймгийн баяр наадамд тус аймгийн Гурванбулаг сумын харьяат, аймгийн заан П.Даваадорж түрүүлж аймгийн арслан цол хүртлээ.         

    Хишиг-Өндөр сумын харьяат аймгийн харцага Б.Түвшинтөгс үзүүрлэж, аймгийн заан, Орхон сумын харьяат, сумын заан Б.Батжаргал, Гурванбулаг сумын харьяат бөх, сумын заан  Б.Очирхүү нар тав давж аймгийн начин цолны болзол хангав.

     Тус аймгийн энэ жилийн баяр наадамд Монгол Улсын харцага Ж.Бор, өсөх идэр начин И.Ендонсамбуу, Ш.Цогтжаргал, начин С.Дэлгэрбат, аймгийн заан Б.Амбасэлмаа нарын 128 бөх зодоглосон юм.

Холбоотой мэдээ