Мөрөн суманд 19 шашны байгууллага үйл ажиллагаа явуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-04-03 19:57:43

Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс Мөрөн суманд үйл ажиллагаа явуулж байгаа сүм хийдийн үйл ажиллагаанд шалгалт хийжээ. Мөрөн суманд Буддын 8, Христын 9, Бахай 1, Бөөгийн төв 1 нийтдээ 19 байгууллага үйл ажиллагаа явуулж байна.

Шалгалтаар үйл ажиллагаа явуулж буй сүмүүдийн дийлэнх нь аймгаас олгодог үйл ажиллагааны зөвшөөрөлгүй, зөвшөөрлөө сунгуулаагүй зэрэг нийтлэг зөрчил илэрчээ. Тус асуудлыг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж сүм хийдүүд, шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудыг жил бүр шалгаж тайланг нь авдаг болох, жил бүр сунгадаг зөвшөөрлийн гэрчилгээг 2 жилээр олгодог болох тухай саналыг дэвшүүлжээ.

Хурлаар тэргүүлэгчид сүм хийдүүдийн төлөөлөллийг хүлээн авч уулзан монгол улсын хэмжээнд мөрдөгдөж буй хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаагааа явуулан орон нутгийн засаг захиргааны байгууллагуудтай уялдаа холбоотой ажиллах, олон нийтийг соён гэгээрүүлэх, амьдралын зөв дадал хэвшилд сургах зэргээр нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж ажиллахыг сануулж байлаа.

Хөвсгөл аймаг Б.Гантуяа

Холбоотой мэдээ