Он гарсаар зам тээврийн 94 осол бүртгэгджээ

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2019-07-10 17:32:30


Дорнод /МОНЦАМЭ/ Дорнод аймагт он гарсаар зам тээврийн 94 осол бүртгэгджээ. Тодруулбал, зам тээврийн ослын улмаас 17 хүн бэртэж гэмтэн, 8 хүн нас барсан харамсалтай дүн гараад байна. Үүний дунд 0-5 насны хүүхэд байсан төдийгүй нэг гэр бүлийн 8 хүн золгүй байдлаар осолджээ. 

Зам тээврийн осол өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 1 нэгжээр буурсан ч ард иргэдийн дунд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барих, хурд хэтрүүлэх тохиолдлууд буурахгүй байгааг тус аймгийн Цагдаагийн газрынхан сануулж байна. Тиймээс орон нутгийн замд зорчихдоо цагийн менежменттэй байж шөнө оройн цагаар замын хөдөлгөөнд оролцохгүй байх, хамгаалалтын бүсээ хэрэглэж хэвшихийг уриаллаа. 

Холбоотой мэдээ