Баярын хурал болж, бодит ажил амжилтаа онцлов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-07-09 22:50:57

Булган /МОНЦАМЭТулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Булган аймгийн баяр наадам Чин ван Ханддоржийн хөшөөнд цэцэг өргөснөөр эхэлж, ойн баярын хурал болж, хүндэтгэлийн концерт тоглолоо.

Аймгийн Засаг дарга З.Батзориг баярын хурал нээж хэлсэн үгэндээ:

-Дэд бүтцийн салбарын суурь болсон Дулааны цахилгаан станц галаа өрдөн, илчээ түгээсэн, Булган-Орхон-Хишиг-Өндөр-Гурванбулаг чиглэлийн 22 км авто зам ашиглалтад орсон, Булган хот шинэ цэвэрлэх байгууламжийн ажлаа эхлүүлсэн, бизнесийн жишигт нийцсэн Худалдааны төв ашиглалтад орсон гээд Булганчууд бидний олон жил хүлээсэн ажлууд ар араасаа бодит ажил хэрэг болон бүтээлч жил өрнөж байна гэж онцлон тэмдэглэлээ.  

          Баяр наадмын ойн баярын хурал дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал, одон медаль, Засгийн газрын болон аймгийн шагналаар шагнагдсан хүмүүст шагналыг гардууллаа.

Монгол Улсын төрийн дээд шагнал Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Орхон сумын иргэн И.Даваасүрэн, Алтан гадас одонгоор аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын зөвлөх арга зүйч Ц.Уранцэцэг, Улсын бүртгэлийн хэлтсийн албаны дарга В.Оюун-Эрдэнэ, Булган сумын өндөр настан Г.Даваахүү, Хөдөлмөрийн хүндэт медалиар “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн захирал Н.Янжмаа, Шударга журам медалиар “Булган нэг үе” клубийн гишүүн Б.Ариунгэрэл нарын 60 гаруй иргэн төрийн дээд шагнал хүртлээ.

Холбоотой мэдээ