Афганистанд дэлбэрэлтийн улмаас 12 хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
yesukheitumur@montsame.gov.mn
2019-07-08 10:18:25
Yesukheitumur Tumurbaatar

КАБУЛ. /CGTN/. Афганистаны зүүн нутгийн Газни мужид ням гарагт тэсрэх бөмбөг дэлбэлсний улмаас 12 хүн амиа алдаж, 150 гаруй хүн шархаджээ. 


Халдлагын улмаас 12 хүн амиа алдаж, 150 гаруй хүн шархадсан бөгөөд тэдний дийлэнх нь энгийн иргэн байсан гэж Афганистаны “TOLO News” мэдээллийн агентлаг мэдээлжээ.  

 

Мужийн Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Ареф Нуригийн мэдэгдсэнээр, дэлбэрэлт орон нутгийн цагаар өглөөний 08:30-д болжээ. Дэлбэрэлтэд өртсөн хүмүүсийн биеийн байдал хүнд байгаа тул хохирогчдын тоо цаашид нэмэгдэж магадгүй байгаа аж.

Холбоотой мэдээ