Урианхай харваа уламжлал ёсоор Их баяр наадмын салхийг хагалж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2019-07-06 11:20:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний Их баяр наадам өнөөдөр Урианхай сурын харваагаар эхэлж байна.


Жил бүрийн үндэсний их наадмын салхийг хагалдаг уламжлалт урианхай сурын харваанд зөвхөн эрэгтэй харваачид оролцдгоороо онцлогтой.  Монголын Урианхай ястны уламжлалт “хавчаахай” буюу эвэр нумаар 350-450 гр жинтэй зангидсан суран байг онож цэц мэргэнээ сорин нааддаг.  Сум нь 90-100 см урт, 1.1-1.3 см хөндлөн голчтой, 50-60 гр жинтэй байдаг.


Эрийн гурван наадмын хүчит бөх, сур харваа, хурдан морь нь монголчуудын уламжлалт ёс, зан заншлыг эрт дээр үеэс уламжилж ирсэн түүхэн онцлогтой, зөвхөн Монголын өв соёл, наадам билээ.

Холбоотой мэдээ